Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС МОНГОЛЫН НОТАРИАТЫН ТАНХИМТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Монголын нотариатчдын холбоотой хамтран холбооны төлөөлөгч, бусад дүүргийн тойргийн ахлагч нар болон дүүргийн нотариатич нартай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар  Монголын нотариатийн танхимаас хэрэгжүүлж буй “Цахим нотариат” төсөл, нотариатын болон Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журамд орсон өөрчлөлт зэрэг сэдвээр уулзалт боллоо.

Мөн Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журамд орсон өөрчлөлт түүний хэрэгжилт өдөр тутмын үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэлтэй асуудлуудаар ярилцсан үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө.