Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэстэй хамтарсан удирдамж гарган, дүүргийн 34,41,7,60,114,118 дугаар сургуулийн ахлах ангийн 450 сурагчдад “Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр” сэдвээр цуврал сургалт зохион байгуулж эхлээд байна.
2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 7 дугаар сургуулийн “Урлаг” зааланд 7,114 дүгээр сургуулийн нийт 150 сурагчдад сургалт хийлээ.
“Хүүхэд залуучуудын хөгжил хамгаалал”-ын төрийн бус байгууллагын багш Ц.Баттуяа оролцон, хөдөлмөрийн үнэ цэнэ, хүүхдэд аюултай ажлууд болон хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн тухай тодорхой ойлголт, зөвлөгөө мэдээлэл өгч, баримтат кино үзүүлж, сурагчидтай харилцан ярилцсан үр дүнтэй сургалт зохион байгууллаа.