Хан-Уул
Мэдээлэл

БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТА ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛД ХЭРХЭН ХАМРАГДАЖ, ТӨСЛӨӨ ХЭРХЭН БИЧИХ ВЭ?

Жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгамддаг гол асуудал нь эдийн засгийн хувьд хүндрэл багатай хөнгөлөлттэй зээлд хамрагдах явдал байдаг. Учир нь бизнес эрхлэгчид зээл хөтөлбөрт хамрагдахад шалгуур болон зээлийн эргэн төлөлтийн хүү өндөртэй байдаг нь шууд хамрагдах боломжгүй болгдог. Гэхдээ үйлдвэрлэл эрхлэгч та бүхэнд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж бий.

Голомт банк нь Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Сантай хамтран ажиллаж бичил аж ахуй, жижиг дунд үйлдвэр эрхлэлтийг дэмжих зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Иймд энэхүү хөтөлбөрт нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд нээлттэй юм.

Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв, Голомт банкны Хан-Уул Бизнес Төвтэй хамтран дээрх үйл ажиллагааг үйлдвэр эрхлэгчдэд сурталчилах, хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдах, шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангах зэрэг зөвлөгөө мэдээллийг хүргэх нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Өдөрлөг Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн “Сургалтын танхим”-д 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 11:00 цагаас зохион байгуулагдана.
Зээлийн танилцуулгын дараа ЖДҮДТөвөөс үнэ төлбөргүй зохион байгуулагддаг “Төсөл бичих арга зүй” сэдэвт сургалттай тул иргэд, аж ахуйн нэгжүүд өргөнөөр оролцоно уу. Сургалтанд хамрагдах иргэд 7000-7012 утсаар бүртгүүлнэ үү.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Голомт банкнаас олгогдох энэхүү зээл нь :

–       22 сар хүтэл хугацаатай

–       Сарын 0.7%-ийн хүүтэй

–       ААН – 20.0 сая ₮, Иргэн – 10.0 сая ₮ хүртэл зээл авах боломжтой.

Хан-Уул дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч та бүхэн энэхүү өдөрлөгт өргөнөөр оролцож, өөрт хэрэгтэй санхүүгийн дэмжлэг болох чухал мэдээлэл авахыг урьж байна.

Харилцах утас : 7000-7012, 88105485