Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсийн “2017 онд зохион байгуулах сургалт, сурталчилгааны төлөвлөгөө”-ний дагуу ХААИС-ийн ЭЗБС-ийн Статистикийн III, IV курсын нийт 37 оюутнуудад “Тоон мэдээлэлтэй ажиллах”, “Статистикийн мэдээллийг хэрхэн ашиглах” сэдвээр ээлжит сургалтаа 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтанд мэргэжилтэн Ө.Нямжаргал “Тоон мэдээллийн болон мэдээллийн эх үүсвэр, чанар”, “Тоон мэдээлэлтэй ажиллах, нэгтгэн дүгнэх”, “Статистикийн мэдээллийг хэрхэн , хаанаас авч ашиглах ” сэдвээр хичээл зааж, оюутнуудын асуусан асуултанд хариулт өглөө.
Сургалтанд хамрагдсан оюутнуудад Статистикийн хэлтсээс бэлтгэн гаргасан Статистикийн эмхэтгэл, нугалбар, сарын танилцуулга, 2016 оны судалгааны нэгтгэл товхимол, тоон мэдээллээр үйлчилж хэлтсийн үйл ажиллагаагаа сурталчилж ажиллалаа. Сургалт зохион байгуулахад хамтран ажилласан ХААИС-ийн ЭЗБС-ийн Статистикийн тэнхимийн эрхлэгч Мөнхтуяа, багш Баярдулам нарт талархалаа илэрхийлье.