Хан-Уул
Мэдээлэл

“СУРАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” АСК ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Дүүргийн хэмжээнд  явагдаж байгаа  Гэмт хэргэээс урьдчилан сэргийлэх  аяны  хүрээнд Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хан-Уул  дүүргийн  прокурорын газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн  1,2  дугаар хэлтэс,  Замын цагдаагийн газар , Боловсролын хэлтэс, мэргэжлийн хяналтын  газраас     дүүргийн  Ерөнхий боловсролын сургуулиудын  дунд,  ахлах  ангийн сурагчдын дунд “СУРАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” АСК тэмцээнийг зарлаж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Энэхүү тэмцээний гол зорилго нь өсвөр насны сурагчдад хулгай, мансууруулах төрлийн бодис, хүн худалдаалах, барьцаалах гэмт хэрэг болон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, болзошгүй аюул  осол эрсдэлээс  хэрхэн өөрсдйигөө  хамгаалах чадвар эзэмшүүлэх мэдлэг олгоход  оршиж байгаа юм.

Уг арга хэмжээ  Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 52, 75 дугаар сургуулиар эхэлсэн бөгөөд “Сурагчийн аюулгүй байдал” тэмцээн нь Багийн мэндчилгээ, гэрийн даалгавар, багийн ахлагчид болон оролцогчдын дундах асуулт хариултын тэмцээний нийлбэр дүнгээр ялагчаа тодруулах юм.

Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнээр Хан-Уул дүүргийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд ажиллах бөгөөд ерөнхий боловсролын 52, 75 дугаар сургуулийн тэмцээний шүүгчээр ИТХ-ын даргын зөвлөх Ц.Эрдэнэ, ИТХ-ын ХТХШСХХ-ийн дарга Т.Алтанцоож, дүүргийн  прокурорын газрын Ахлах прокурор Х.Жанибек, Цагдаагийн 1-р хэлтсийн дарга C.Хүрэлбаатар, Нийтийн хэв журам хамгаалах  тасгийн  ахлах байцаагч Г.Баянбямба,  Боловсролын хэлтсийн Албан ба албан бус боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Лхагвадэмбэрэл нар ажиллаж байна.

Энэхүү  арга хэмжээнд дүүргийнн төрийн  9793, төрийн  бус 1009  нийт 10798  ерөнхий  боловсролын  дунд, ахлах  ангийн сурагчид  хамрагдаж байна.

 “СУРАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” АСК тэмцээн нь гурван үе шаттай бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл явагдаж  дүнгээ  гаргах  юм.

Гэмт хэргэээс урьдчилан сэргийлэх  аяны  хүрээнд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс  “СУРАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ”  ном, гарын авлагыг  нийт сургуулиуудад  хүргүүлсэн байна.