Хан-Уул
Мэдээлэл

ФЕРМИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДЭД ТУРШЛАГА СУДЛАХ АЯЛАЛ- СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эдийн засаг нийгмийг хөгжүүлэх зорилтыг хүрээнд дүүргийн 12,13,14 дүгээр хорооны ферм эрхлэгчидэд туршлага судлах аялал – сургалтыг Нийслэлийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Эрчимжсэн мал аж ахуйн хэлтэс, дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс хамтран зохион байгууллаа.

Туршлага судлах аялалд 40 гаруй ферм эрхлэгчид оролцож Төв аймгийн Баян суманд байрлах “Баян симментал”, Эрдэнэ суманд байрлах “Агро нүүдэл” фермийн үйл ажиллагаатай танилцан харилцан туршлага солилцож, фермийн аж ахуйн менежментийн талаар мэргэжилтнүүдийн заавар зөвлөгөөг практик дээр  биечлэн авсан сайхан арга хэмжээ болж өнгөрлөө.

Мөн “Агро нүүдэл” ферм нь 30 үнээний жишиг фермийн төслийг монголд анх удаа хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж бөгөөд Франц улсаас сүүний гарцаараа дэлхийд тэргүүлдэг  Монт-белъяард үүлдрийн үхэр үржүүлдэг. Мөн Фермийн үнээ нь саалийн оргил үедээ өдөрт 20-25 л сүүний гарцтай төдийгүй Монгол үнээтэй харьцуулахад сүүний уураг өндөртэй, сүү махны хосолмол ашиг шимтэй үхэр юм.

Аялалын хугацаанд фермер эрхлэгчдэд малын байрны эрүүл ахуй, малын тэжээл, арчилгааны талаар мэдээлэл өгч,  тулгамдаж буй  асуудлуудаар санал солилцон,  туршлага судалсан фермер аялал амжилттай боллоо.