Нийслэлийн 378, Монголын Нотариатын байгууллага үүсгэн байгуулагдсаны 92 жилийн ойн өдрийг тохиолдуулан холбоо Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын нотариатчдын танхим, Монголын өмгөөлөгчдийн холбоо, ХЗДХЯ, нийслэлийн Шүүх, нийслэлийн Прокурорын газар, нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Хуульчдын холбоо хамтран Сүхбаатарын талбайд хууль сурталчлах өдөрлөг зохион байгуулагдсан билээ.
Хуулийн салбарынхны хамтарсан өдөрлөгт Хан-Уул дүүргийн прокурорууд оролцож дүүргийн прокурорын газрын үйл ажиллагааг танилцуулж, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх шинээр гарсан хууль тогтоомжуудыг сурталчлах зорилгоор иргэдэд Эрүүгийн, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлдэх тухай, Прокурорын тухай болон бусад хууль тогтоомжуудын талаар сурталчлан, иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцааг үзүүлж ажиллаа.