Хан-Уул
Мэдээлэл

“МАХ МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРҮҮДЭД ШИНЭЭР НЭВТЭРСЭН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГА, АРГАЧЛАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ НЭВТРҮҮЛЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2017 оны сургалтын төлөвлөгөө, тусгай захиалгат бүтээгдэхүүний ажлын хүрээнд МХЕГ-ын ХАБҮЛавлагаа лабораторитой хамтран хэлтсийн даргын баталсан хөтөлбөрийн дагуу тус дүүрэгт мах махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Баялаг комплекс, Их ноён хүнс, Эртний хүнс, Дэлгэр интернейшнл, Өсөх түрүү ХХК-иудын удирдлага болон ажилтан албан хаагчдад 2017 оны 11  дүгээр сарын 06-ны өдөр ХУД-ийн Иргэдэд үйлчлэх төв байрны 7 давхарт сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Хэлтсийн дарга Б.Алтантуяа нээж үг хэлэн Мэргэжлийн хяналтын байгууллагын баримталж буй бодлого, аж ахуйн нэгж байгууллагуудын цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө.

Сургалтаар 2017 онд хийгдсэн төлөвлөгөөт шалгалтын дүнгийн тухай, Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд шинээр нэвтэрсэн шинжилгээний арга аргачлал, Эрүүл ахуйн зохистой дадал хэрэгжүүлэх арга зүй, Дотоод хяналт шалгалтын тухай, мөн Нийгмийн даатгалын хууль тогтоомж сэдвүүдээр улсын /ахлах/ байцаагч, шинжээч нар хичээл заасан ба сургалтад оролцогчид өөрсдийн мэдлэг мэдээллээ баталгаажуулах зорилгоор харилцан ярилцсан идэвхитэй сургалт боллоо.

Сургалтын үеэр өөрсдийн үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнээр амталгаа хийж харилцан туршлага солилцсон ба сургалтын үр дүнг үнэлэх зорилгоор оролцогдчоос сэтгэл ханамжийн судалгаа авч нэгтгэхэд сургалтын агуулга болон зохион байгуулалт, илтгэгчийн ур чадвар хангалттай сайн байсан ба цаашид байнгын тасралтгүй сургалт зохион байгуулж зөвлөн туслаж байх талаар саналуудыг өгсөн юм.