2017 оны 11 дүгээр сарын 05-06 ны өдрүүдэд Буянт – Ухаа спортын ордонд Нийслэлийн иргэдийн спортын VI их наадмын шигшээ тэмцээнүүд явагдаж дүнгээ гаргалаа.
Сагсан бөмбөгийн төрөлд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны эмэгтэй баг тамирчид алтан медаль, Олс таталтын төрөлд 16 дугаар хорооны эмэгтэй баг тамирчид мөнгөн медаль, 9 дүгээр хорооны эрэгтэй баг тамирчид хүрэл медаль, Софт волейболын төрөлд 8 дугаар хорооны баг тамирчид хүрэл медалийн болзол хангаж, Волейболын төрөлд 11 дүгээр хорооны эмэгтэй баг 4 дүгээр байр, Ширээний шагайн төрөлд 14 дүгээр хорооны баг 5 дугаар байрт тус тус шалгарлаа.