Хан-Уул дүүргийн прокуррын газраас прокурор, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, эрүүл оршихуйг төлөвшүүлэх, спортын салбарт шударгаар өрсөлдөх, харилцан ойлголцох, эвсэг хамт олонч байдлыг бий болгох, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор прокурорын байгууллагын нийслэл дэх нэгжүүдийн дунд “Спортын бага наадам-2017” тэмцээнийг энэ сарын 1-4-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Спортын бага наадамд Улсын Ерөнхий Прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар , Тээвэрийн прокурорын газар болон нийт дүүргүүдийн прокурорын газруудын тамирчид шатар, даам, снукер биллъярд, ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг, дартс, боулинг гэсэн 8 төрлөөр өрсөлдөж, хурд хүч авхаалж самбаагаа сорив.
Тэмцээн төрөл тус бүрт 1, 2, 3-р байр шалгаруулж, багийн дүнг төрөл тус бүрт нэгтгэснээс гадна байгууллагын нийлбэр дүнгээр 1-3 байр эзлүүлэн шалгаруулсан юм.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын баг тамирчид дартсын тэмцээнд багийн дүнгээр тэргүүн байранд шалгарсан бусад төрөлд шагналт байранд орлоо.
Багийн дүнгээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын баг I байр, Улсын Ерөнхий прокурорын газрын баг II байр, Баянзүрх дүүргийн прокурорын газрын баг III байр тус тус эзлсэн байна.