Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс үйлдвэр эрхлэгч нарт зориулан “Бизнес эрхлэгч та хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдах вэ” сэдэвт өдөрлөгийг дүүргийн алслагдсан хороодод зохион байгуулагдаж буй.
Энэ удаад 14-р хороо буюу Өлзийт хорооллын үйлдвэр эрхлэгч нарт зориулан зохион байгуулж 30 гаруй иргэд хамрагдан хэрэгцээт мэдээллээ авлаа.
Голомт банкны “Хан-Уул Бизнес Төв”-өөс иргэд хэрхэн зээлд хамрагдах, ингэхдээ юунд түлхүү анхаарч үр дүнтэй хамтран ажиллах зэргээр мэдээлэл зөвлөгөө өгсөн бол Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс “Хан-Уулд үйлдвэрлэв” сэтгүүлийн шинэ дугаар, “Төсөл бичих аргачлал” гарын авлагыг сурталчилан танилцуулж, үйлдвэр эрхлэгч нарт сэтгүүлийн шинэ дугаарыг тараалаа.