Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв, Голомт банкны “Хан-Уул Бизнес Төв”-тэй хамтран дүүргийн Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нарт зориулан хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлд хэрхэн хамрагдах тухай мэдээллийг хүргэж байгаа.
Энэ төрлийн зээл нь үйлдвэр эрхлэгч нарын хамгийн их сонирхдог төрөл бөгөөд банк болон бусад нэгж дээр дутуу материалтай очиж цаг заваа дэмий үрэхгүй байх үүднээс иргэдэд тулгардаг гол мэдээллүүдийг мэргэжлтнүүдийн зүгээс өгч байгаа нь өдөрлөгийг үр дүнтэй болж байна.
Иргэдийн хүсэлтээр “БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТА ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ” сэдэвт өдөрлөг /2017.11.10/ өдөр буюу энэ Баасан гарагт Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн “Сургалтын танхим”-д 11:00 цагаас болох гэж байна.
Иймд сонирхсон иргэд, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч та бүхэн өргөнөөр оролцохийг урьж байна.
Хариулцах утас : 7000-7012, 88105485