Дүүргийн Засаг даргын 2017 оны А/351 дүгээр захирамжийн хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс, албадын нийт 100 ажилтан, албан хаагчид томуугийн эсрэг вакцинд хамрагдлаа. Үйл ажиллагааг Засаг даргын Тамгын газар, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба, дүүргийн ЭМТ-тэй хамтран ажлын байран дээр /2017.11.08/ өдөр зохион байгууллаа.
Томуугийн эсрэг вакцин нь ханиад хүндрэх, өвчилсний дараа бусдад халдаах эрсдэлийг бууруулах арга юм. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас тухайн жилийн вакцины найрлагыг баталдаг тул жил бүр шинээр хийлгэх шаардлагатай. Томуугийн вакцин хийлгэснээс хойш 2 долоо хоногийн дараа дархлаа тогтож, 1 жилийн туршид ханиад томуунаас хамгаалдаг билээ.