Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жилийн хүрээнд Хан-Уул дүүргийн Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарт Зөрчлийн тухай хуулийг танилцуулан тайлбарлах сургалтыг Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн тасаг дүүргийн Боловсролын хэлтэс, Соёлын ордонтой хамтран 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтыг Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Н.Санчиндорж удирдан хүргэж, нийт 52 багш хамрагдлаа. Сургалтыг доорх сэдвийн хүрээнд явууллаа.
Үүнд:
- Хуулийн тухай /хууль хоорондын уялдаа
- Зөрчлийн ангилал
- Гэмт хэрэг, зөрчлийн уялдаа
- Торгох шийтгэлийг биелүүлэх боломж
- Албадлагын арга хэмжээ
- Хөөн хэлэлцэх хугацаа
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны журмын эсрэг зөрчил
- Эрх бүхий албан тушаалтан
Сургалтад идэвхтэй оролцсон ерөнхий боловсролын сургуулийн удирдлага багш нартаа баярлалаа.