Японы статистикийн товчооны судалгааны баг 2017 оны 11-р сарын 6-наас эхлэн Монгол Улсын Үндэсний Статистикийн хорооны мэдээлэл технологийн хөгжил ямар түвшинд байгаатай танилцаж, цаашид хэрхэн хөгжүүлж болох талаар зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд Японы статистикийн товчооны судалгааны багийнхан 2017 оны 11-р сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтэст зочлон ирж, хэлтсийн үйл ажиллагаа болон статистикийн мэдээллийг анхан шатны түвшинд хэрхэн цуглуулж, хянаж шалган, дамжуулж, боловсруулан хэрэглэгчдэд хүргэдэг талаар танилцаж, харилцан санал бодлоо солилцлоо.