Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны 30 аж ахуйн нэгж, түүний удирдлагуудад “Агаарын бохирдол – Эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа. Агаарын бохирдлыг бууруулснаар амьсгал, зүрх судас, уушгины хавдрыг бууруулах боломжтой.
Нийслэл Улаанбаатар хотод хүн амын төвлөрөл, үйлдвэржилт, автомашин, гэр хорооллын айл өрхийн тоо, нэмэгдэж байгаатай холбоотой хүйтний улиралд агаарын бохирдол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд байна.
Улаанбаатар хотын агаарын түгээмэл бохирдуулагчдаас тоосонцрын агууламжийн стандартаас давсан өдрийн тоо хамгийн их байна.
Эдгээр тоосонцрын диаметр жижиг байх тутам уушгины гүн хэсэгт нэвтрэн ордог аюултай тул агаарын бохирдлын сөрөг нөлөөлөлөөс сэргийлэх талаар мэдээлэл хийж, 9-р хорооны хорооны Засаг дарга, 12 хэсгийн ахлагч нарт олон талт хамтын ажиллуудыг хийж хэрэгжүүлэх талаарх зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Дээрх иргэн, аж ахуйн нэгжүүдэд “Агаарын тухай хууль, Агаарын чанарыг айжруулах бүсэд мөрдөх журам, Монгол Улсын MNS5043:2016, 5216:2016 стандартуудыг хангаж ажиллах талаар НЗДТГ, НМХГ-ын хамтран гаргасан зурагт зөвлөмжийг тараалаа.
Мөн галлагаатай зуух ашиглагч байгууллага, аж, ахуйн нэгж, иргэдэд зөвхөн олон улсын болон үндэсний стандартын шаардлага хангасан цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуур ашиглах, мөн сэргээгдэх эрчим хүчний бие даасан болон бусад үүсгүүр /нар, салхи, усны эрчим хүч болон газрын дулааныг ашиглан цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх байгууламж/-ыг ашиглах, мөн цас орж хальтиргаа, гулгаа үүсэж байтай холбоотой 50 м доторх нийтийн эзэмшлийн зам талбайн цасыг цэвэрлэж, ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаарх зөвлөгөө мөн өглөө. ХУД-МХХ