Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн санаачлагаар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлцгээе” уриатай аян Хан-Уул дүүрэгт хэрэгжиж байна. Тус аяны хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн нэгж байгууллагуудаар “Шонхор” аялж эхлүүлээд буй.
2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяны “Шонхор” ” “Эвсэг кашмер” ХХК-д шилжин ирлээ.
Өнгөрсөн даваа гарагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Шонхор” хүлээн авсан ХУД дэх Хаан банкны “Үйлдвэр комбинат тооцооны төв”-н долоо хоногийн хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа.
1. Интернэт банкны залилан бусад төрлийн залилан мэхлэх үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх үүднээс Хаан банкны 161937 харилцагчтай Facebook хуудсаар дамжуулан ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргүүлсэн.
2. Камерын тоог нэмэгдүүлэх, харах өнцгийг сайжруулах талаар Төв банкны Аюулгүй байдлын албанд хандан, ирэх онд шийдвэрлүүлэхээр төлөвлөгөөнд тусгуулсан.
3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өөрсдөө гэмт хэрэгт өртөхгүй байх талаар ажилтнуудад ёс зүйн болон банкны дүрэм хэрхэн мөрдөх аливаа гэмт хэргийн шинжтэй асуудлууд тулгарвал хэрхэн шийдвэрлэх, хэнд хандах талаар урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж ажилласан байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяны үйл ажиллагааг дэмжиж “Шонхор” хүлээн авсан “Эвсэг кашмер” ХХК-ны хамт олон бодитой ажил хийнэ гэдгээ хэллээ. Хуваарийн дагуу дараагийн аж ахуйн нэгж байгууллагуудаар долоо хоногийн хугацаатай “Шонхор” дамжин явах юм.
Шонхор хүлээн авсан аж ахуйн нэгж байгууллага нь дүүргээс зохион байгуулж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэн, дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, таслан зогсоох, иргэдийн амгалан тайван байдлыг хангах, аянд нэгдэн аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо болон үйл ажиллагааныхаа хүрээнд гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг арилгах ажлыг хариуцан зохион байгуулах хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд чиглэгдсэн юм.
Үүнд:
• Гадна дотор орчиндоо стандартын шаардлага хангасан камер суурилуулах, камерын үзэгдэх орчин хязгаарлагдсан хэсэгт гэрэлтүүлэг тавих, камерын хяналтын бүс гэсэн анхааруулга, санамжийг тухайн орчинд байршуулах,
• Байгууллагын ажилчдыг 7 хоногийн хуваарийн дагуу урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн хэлтэстэй хамтран эргүүлд томилон ажиллуулах,
• Ажилчиддаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон шинээр гарсан хуулиудаар сургалт зохион байгуулах,
• Хууль сурталчлах самбар байгууллага дотор байршуулан эрх зүйн гарын авлага материал байршуулан, шинээр гарсан хуулиудыг сурталчлах, ажилчдыг мэдээллээр хангах ажлыг зохион байгуулж, цаашид тогтмолжуулах,
• Зохион байгуулсан арга хэмжээний талаарх мэдээг хэвлэл мэдээллийг хэрэгслээс сурталчлах.
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аянд Хан-Уул дүүргийн аж ахуй нэгж байгууллага, цэцэрлэг, сургууль, иргэд идэвх санаачлагатай оролцон гэмт хэргээс хамтдаа урьдчилан сэргийлцгээе!