Хан-Уул
Мэдээлэл

БАЙГУУЛЛАГЫН БОЛОН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН САЛБАР АРХИВЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО

Монгол Улсад архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан Хан-Уул дүүргийн прокурорын газрын Байгууллагын болон Эрүүгийн хэргийн салбар архивын нээлттэй хаалганы өдөрлөгийг 2017 оны 11 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Тус өдөрлөг Хан-Уул дүүргийн иргэдэд үйлчлэх төв байрны “Нэг цэгийн үйлчилгээ”-ний танхимд 09:00-17:00 цагын хооронд явагдана. Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр Байгууллагын болон Эрүүгийн хэргийн салбар архивын талаарх ойлголт мэдээлэл өгөхөөс гадна салбар архиваар үйлчлүүлэх хүсэлт гаргасан иргэд, олон нийтэд архивын лавлагаа хуулбарыг олгохдоо үнэ төлбөргүй үйлчилэх зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдахаар төлөвлөөд байна.