Хан-Уул
Мэдээлэл

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНЫ “ШОНХОР” “КАШМЕР ХОЛДИНГ” ХХК-ААС “СОЁЛ” ТӨВД ШИЛЖИН ИРЛЭЭ

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн санаачлагаар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлцгээе” уриатай аян Хан-Уул дүүрэгт хэрэгжиж байна.  Тус аяны хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн нэгж байгууллагуудаар “Шонхор” аялж эхлүүлээд буй.


2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяны  “Шонхор” “Кашмер холдинг” ХХК-аас “Соёл” төвд шилжин ирлээ.
Өнгөрсөн даваа гарагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Шонхор” хүлээн авсан  “Кашмер холдинг” ХХК өнгөрсөн долоо хоногийн хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа.

Үйлдвэрийн үүдэнд индэр тавьж шинжин явах Шонхор шувуу, танилцуулга, хөтөлбөр, удирдамж албан даалгавар аяны хавтсыг ажилтнуудад танилцуулах журмаар 7 хоног байрлуулав.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн мэдээллийг Хуулийн зөвлөх П.Цэрэн-Очир 120 гаруй ажилчдад танилцуулга хийсэн.
“Өнөрбүрэн” харуул хамгаалалтын байгууллагатай хамтран компанийн ажилтнуудаар эргүүл гаргаж ажиллаа.
“Нанософт” ХХК-тай хамтран ажиллаж ажиллахгүй байгаа камеруудад үзлэг хийлгэж, харуулын 4 пост, худалдааны төвийн үүдний хэсэгт камер шинээр суурилуулахаар төлөвлөн камер захиалсан байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяны үйл ажиллагааг дэмжиж “Шонхор” хүлээн авсан  “Соёл” төвийн хамт олон бодитой ажил хийнэ гэдгээ хэллээ. Хуваарийн дагуу дараагийн аж ахуйн нэгж байгууллагуудаар долоо хоногийн хугацаатай “Шонхор” дамжин явах юм.

Шонхор хүлээн авсан аж ахуйн нэгж байгууллага нь дүүргээс зохион байгуулж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэн, дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, таслан зогсоох, иргэдийн амгалан тайван байдлыг хангах, аянд нэгдэн аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо болон үйл ажиллагааныхаа хүрээнд гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг арилгах ажлыг хариуцан зохион байгуулах хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд чиглэгдсэн юм.
Үүнд:

•           Гадна дотор орчиндоо стандартын шаардлага хангасан камер суурилуулах, камерын үзэгдэх орчин хязгаарлагдсан хэсэгт гэрэлтүүлэг тавих, камерын хяналтын бүс гэсэн анхааруулга, санамжийг тухайн орчинд байршуулах,
•           Байгууллагын ажилчдыг 7 хоногийн хуваарийн дагуу урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн хэлтэстэй хамтран эргүүлд томилон ажиллуулах,
•           Ажилчиддаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон шинээр гарсан хуулиудаар сургалт зохион байгуулах,
•           Хууль сурталчлах самбар байгууллага дотор байршуулан эрх зүйн гарын авлага материал байршуулан, шинээр гарсан хуулиудыг сурталчлах, ажилчдыг мэдээллээр хангах ажлыг зохион байгуулж, цаашид тогтмолжуулах,
•           Зохион байгуулсан арга хэмжээний талаарх мэдээг хэвлэл мэдээллийг хэрэгслээс сурталчлах.
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аянд Хан-Уул дүүргийн аж ахуй нэгж байгууллага, цэцэрлэг, сургууль, иргэд идэвх санаачлагатай оролцон гэмт хэргээс хамтдаа урьдчилан сэргийлцгээе!