Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Би Монгол Улсын иргэн” андгай өргөх ёслолын ажиллагааг 2 дахь удаагаа дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын хойч ирээдүй болсон хүүхэд, залуучуудад эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хууль, ёс заншилаа эрхэмлэн дээдэлдэг, түүх соёлоороо бахархдаг, шудрага хариуцлагатай иргэн болж төлөвшихөд оршиж байгаа юм.
Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч байгаа Хан-Уул дүүргийн 16 хорооны 16 насанд хүрч буй 73 залуучууд иргэний үнэмлэх болон дүүргийн Засаг даргын хүндэтгэлийн “Дурсамж”-ын хамт /2017.11.30/ өдөр гардан авлаа.
Хан-Уул дүүргийн Засаг даргын мэндчилгээг Нийгмийн хөгжлийн хэлтсийн Боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Ундрах уншиж танилцууллаа. Мэндчилгээнд “Монгол Улсын Иргэний үнэмлэхээ гардан авч байгаад талархаж Эх орондоо хэрэгтэй, ээж аавдаа тустай, улсынхаа нэрийг дэлхийд дуурсгах эрхэм иргэн болоорой гэж ерөөе. Та бүхний эрдмийн аяны гэрэлт зам дардан байж, ирээдүйн оюунлаг, хүчирхэг Монголын төлөөх их үйлс тань үргэлж мандан дэлгэрэх болтугай. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан” хэмээжээ
“Би Монгол Улсын иргэн” иргэний үнэмлэх гардуудах, андгай өргөх ёслолын ажиллагаанд Хан-Уул дүүргийн иргэний бүртгэлийн тасгийн дарга Б.Оюунтүлхүүр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн Боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Ундрах, Боловсролын хэлтсийн албан бус боловсрол хариуцсан мэргэжилтэн Лхагвадэмбэрэл болон сургуулийн ахлах ангийн сурагчид, багш, ажилтнууд, эцэг төлөөлөл оролцлоо.
Тус ёслолын ажиллагаанд дуучин ZZ буюу Золбаяр ая дуугаа өргөж, иргэний үнэмлэхээ гардан авч байгаа буй залуучуудад хандан өөрийн сэтгэгдэлээ хуваалцаж 3 хүүхдэд дурсгалын зүйл гардууллаа.
Иргэний үнэмлэхээ гардсан залуучууд “Төрт ёс, язгуур соёл, баатарлаг түүхтэй, тусгаар тогтносон Монгол Улсын эрх чөлөөт иргэн-Би Мөнх хөх тэнгэрийн дор, Мөнхөд дэгжих эх орныхоо төлөө Эв нэгдэл, эрх чөлөөг дээдлэн, Өвөг дээдсийн өндөр цадигтай, Өнөд мандах Монголынхоо төлөө Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм Хөгжил дүүрэн шударга амьдралын төлөө Эрдэм боловсролтой, энэрэнгүй журамт иргэн байж Дэлхийн энгээр Монгол нэрийг сайнаар бадраасан иргэн байхаа Ард түмэндээ андгайлж байна” хэмээн андгай уншлаа.