Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН УДИРДЛАГА ХЭЛТСИЙН УЛСЫН БАЙЦААГЧДААС ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЛЭЭ СЭДЭВТ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ АВЛАА

2017 оны 7 дугаар сарын 1 -нээс хэрэгжиж эхэлсэн “Зөрчлийн тухай хууль”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль” – ийн хэрэглээ сэдвээр түвшин тогтоох шалгалтыг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр  ХУД –н 7 давхарын хурлын танхимд зохион байгууллаа.

Тус шалгалтын зорилго нь  11 чиглэлийн улсын  /ахлах/ байцаагчдын шинээр хэрэгжиж мөрдөгдөж буй хуулиудын талаарх мэдлэгийн түвшин, хуулийн хүрээнд зөв ашиглаж байгаа эсэхэд   хяналт тавихад чиглэгдсэн байна.