Хан-Уул
Мэдээлэл

ХАН УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС “ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН”-ООР ШАЛГАРЛАА

Нийслэлийн Онцгой байдлын газрын 2017 оны үйл ажиллагаагаа дүгнэх баярын хурал /2017.12.13/ өдөр  Улаанбаатар чуулгын танхимд боллоо.

Тайлангийн хурлын ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү,  ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар оролцож шилдэг хамт олон, албан хаагчдад шагнал гардууллаа.

Нийслэлийн Онцгой байдлын газраас 2017 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, дүүргийн гамшгаас хамгаалах чадавхи, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай чанартай хүргэхэд идэвхи санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн тэргүүний  хамт олныг шагнаж урамшууллаа.

Үүнд хурандаа Д.Даваасүрэн даргатай Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийг “Тэргүүний хамт олон”-оор тодруулан өргөмлөл, мөнгөн шагналыг гардуулж өглөө.