Энэ сарын 01-ний өдрийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Бурхантын 1-9-105 тоотод иргэн С.Д-гийн гэрт энэ сарын 01-ний өдөр гал гарч, хүний амь эрсэдсэн, золгүй явдал тохиолсон билээ.
Эхнэр нь гурван хүүхдийн хамт усанд явсан хойгуур гал гарч гэрт үлдсэн гэрийн эзэн С.Д галд автаж амиа алдсан билээ.
Амьдралд хэлж ирдэггүй хийсч ирдэг гай зовлонгийн улмаас орон гэр нь галд шатсан, орох оронгүй болж хань ижлээ алдсан иргэн Н.Мягмарсүрэн түүний гурван хүүхдэд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан гэр өглөө.
Өвлийн ид хүйтэн эхэлсэн энэ үед орох оронтой болгож өгсөн явдалд гүнээ талархаж буйгаа талийгчийн ар гэр, төрөл төрөгсөд нь илэрхийлж цаашдын ажил үйлсд нь өндөр амжилт хүслээ.
Талийгаач С.Д нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан бөгөөд эхнэр 8-13 насны гурван хүүхдийн хамт амьдардаг байсан байна.