Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн Бие дааж боловсрол дээшлүүлэх үйлчилгээний танхимаас сурагчдын амралтаа зөв боловсон, үр дүнтэй, бүтээлч өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж ирээдүйн “насан туршийн уншигч”-ийг бэлтгэх зорилгоор ЕБС-ийн бага ангийн сурагчдад зөөврийн болон танхимын номын үйлчилгээг тогмол хүргэж, бүтээлч уншлагын аргуудаар сургалт зохион байгуулж байна. Үүнд:
- Номын богц
- Том ном
- Жижиг ном
- Уран зохиолын сэдэвтэй агуулгын дүрд үнэлгээ өгөх
- Уран зохиолын бус бичвэртэй ажиллах зэрэг арга зүйгээр сургалтыг зохион байгуулж, номын үйлчилгээг хүргэнэ.
Сургалтын үр дүнд суралцагчдын өөрийгөө илэрхийлэх ур чадвар, аливаад дүгнэлт хийж бүтээлчээр сэтгэн бодох, бичих, ярих,сонсох,хамтран суралцах чадварууд төлөвшин цаашид ном унших хүсэл сонирхол нэмэгдэж, амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэх юм.