Албан бус-Насан туршийн боловсролын төв нь сургуулийн номын сангаар дамжуулан хүүхдийн ном унших чадварыг дээшлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах арга зүйд сургах зорилгоор Хан-Уул дүүргийн ЕБС-ийн номын санчдад “Уншихуй-Хөгжихүй” сэдэвт сургалтыг /2018.01.22/ өдөр зохион байгууллаа.
Сургалтыг ШУТИС-ийн БУНТС-ийн доктор, профессор, бүтээлч сэтгэлгээний хөтөлбөрийн үндэсний сургагч багш Амаржаргал удирдан явууллаа. Үүнд:
- Миний мөрөөдлийн номын сан
- Ном уншихын ач холбогдол
- Уншлагын аргууд зэрэг үндсэн сэдвүүдээр номын сангаар дамжуулж хүүхдийн ном унших чадварын хэрхэн хөгжүүлэх арга зүйг заан номын санчид “Номын амтлагаа” “Номын музей” “Номонд хүр зэрэг үзүүлэн, мөн хүүхдүүдэд уншингаа тоглох тоглоом, үйл явдлын тэмдэглэл хөтлөх зааврыг хамтран бүтээж, суралцлаа.
Мөн сургалтын явцад сургуулийн номын санчид Албан бус-Насан туршийн боловсролын төвийн Бие дааж боловсрол дээшлүүлэх үйлчилгээтэй хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэж төлөвлөгөө гаргав.
Сургалтын үр дүнд номын санчид сургуулийн номын сангаар дамжуулан хүүхдийн унших чадварыг хөгжүүлэх олон талын арга мэдлэгтэй болж цаашид бүтээлчээр хамтран ажиллах үйл ажиллагааг эхлүүллээ.