Хан-Уул
Мэдээлэл

“БҮТЭЭЛЧ ИРГЭН ” ТАЙЛАН ХАМГААЛАЛТ БОЛЛОО

ХУД-ийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны 4.1.7 дахь заалтын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн хүрээнд Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдийг чадавхжуулах, ажилгүй иргэдийн тоог багасгаж, амьжиргааг дээшүүлэх зорилгоор зохион байгуулдаг  оёдол, эсгүүрийн 120 цаг, үсчин, гоо сайхны 120 цаг, компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны 120 цагийн сургалтанд нийт 38 иргэн амжилттай суралцаж чадамжийн гэрчилгээгээ гардан авлаа. Түүнчлэн төгсөгчид нь өөрсдийн хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа.

Энэхүү үйл ажиллагаанд ХУД-ийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Мэндбаяр, ХУД-ийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ш.Болормаа, Б.Баярмаа, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ахлах мэргэжилтэн О.Ундармаа, Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн холбооны дарга Б.Наранцэцэг, ажилтан Л.Тунгалаг, Английн Кейнтийн их сургуулийн докторант Жэйд Рейчардс нар оролцлоо.

Арга хэмжээний үеэр Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн холбооны дээд шагналаар оёдол, эсгүүрийн багш З.Наранцэцэг, гоо сайхны багш М.Отгонсүрэн нар Нийслэлийн эмэгтэйчүүдийн “Хүндэт” тэмдэгээр шагнагдлаа.