Хан-Уул
Мэдээлэл

ДЭЛХИЙН ХЭЛ БИДНИЙ ХЭРЭГЛЭЭ

Иргэдийн англи хэлний ярианы болон бичгийн чадварыг хөгжүүлж хэрэглээ болгох зорилгоор Албан бус-Насан туршийн боловсролын төв нь анхан, дунд, гүнзгий шатны сургалтыг тогтмол зохион байгуулдаг билээ.

Хан-уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн албан хаагчдад  англи хэлний яриа бичгийн анхан шатны мэдлэг олгох зорилгоор 7 хоног бүр тогтмол сургалт зохион байгуулж байна. 2018.01.18-ны өдрийн сургалтаар үсэг,авиа зөв дуудаж сурах, /to be-үйл үг/ өгүүлбэрт ашиглан харилцан ярилцах сэдвээр хичээлээ эхлүүллээ.

Сургалтын үр дүнд албан хаагчид өөрийгөө танилцуулах, зөв дуудах, зөв бичих, асуулт асуух, харилцан ярилцах анхан шатны мэдлэгтэй боллоо.