Хан-Уул
Мэдээлэл

“ХАМТРАН СУРАЛЦЪЯ” — ХАРИЛЦАН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ, СУРГАЛТ СЕМИНАР БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Албан бус –Насан туршийн боловсролын төв, Өмнөговь аймгийн Насан туршийн боловсрол төвийн багш, удирдах ажилтнууд 01 дүгээр сарын 30-31-ний өдрүүдэд  “ХАМТРАН СУРАЛЦЪЯ”  — харилцан туршлага солилцох уулзалт, сургалт семинар зохион байгууллаа.

Эхний өдрийн сургалтыг БХАН-ийн үндэсний сургагч багш Д.Амарсанаа “ БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” арга зүйгэээр, 2 дахь өдрийн сургалтыг НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫГ ОЛОН НИЙТИЙН  ХӨГЖИЛД ЧИГЛҮҮЛЭХ НЬ “ сэдвээр ШУТИС-ийн БУНТС-ийн доктор профессор, Бүтээлч сэтгэлгээний хөтөлбөрийн үндэсний сургагч багш Т.Амаржаргал  нар удирдан явууллаа.

Үйл ажиллагааны хүрээнд  2 төвийн багш, удирдах ажилтнууд харилцан бие биенээсээ туршлага солилцон, бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж, цаашид ажилдаа хэрэгжүүлэх шинэ шинэ санаануудыг  олж авсан нь энэ уулзалтын үр дүн байлаа.

Өмнөговь аймгийн  НТБТөв, Мандал-Овоо, Цогтцэций, Ханбогд, Номгон сумаас ирсэн 12 төлөөлөгчдөдөө хамтран ажилласанд талархаж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.