Монголын үндэсний их баяр цагаан сартай холбогдуулан Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нэг цэгт төвлөрүүлж, иргэд худалдан авагч нарт хүргэх зорилгоор “МОНГОЛЫН ЦАГААН САР 2018” үзэсгэлэн худалдаа /2018.02.05- 15/-ны хооронд болно. Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд албан ёсоор эхэллээ.
Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэн худалдаанд тус дүүргийн харъяа үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд та бүхэн өргөнөөр оролцоно уу?
Харилцах утас : 7000-7012, 88105485