Хан-Уул
Мэдээлэл

ЗАЛУУЧУУДЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТ, АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консталинг группын хэрэгжүүлж буй “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн сургалт, арга хэмжээг GFA Консталинг групп, Старт ап Монгол ТББ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран 2018 оны 02 дугаар сарын 02-04-ний хооронд  Хан-Уул дүүргийн 15-34 насны залуучуудын дунд амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахлах мэргэжилтэн, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Хадхүү, Хөдөлмөр эрхлэлтийн газрын мэргэжилтэн З.Болд, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн захирал Т.Энхтуяа, ХХҮЕГ-ын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын ахлах мэргэжилтэн Д.Батмөнх, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг даргын 1 дүгээр орлогч Г.Батсайхан, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Бадамсүрэн, Ган хийц ХХК-ийн захирал М.Даваасүрэн, Нийгмийн түншлэл сүлжээ ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Тунгалаг нар оролцлоо. Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, арга хэмжээний зорилго нь:

· -Гарааны бизнест залуучуудын оролцоог нэмэгдүүлэх
· -Залууст гарааны бизнес эхлүүлэх урам зориг өгөх, бизнесээ өргөжүүлэх мэдлэг, мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах
· -Шилдэг бизнес санаануудыг шалгаруулж, шилдэг бизнес эрхлэгчдийг тодруулан, дэмжлэг үзүүлэх
Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн 15-34 насны залуучуудаас шалгарсан 50 шилдэг залуу оролцож, 24 бизнес санаа дэвшүүлснээс 10 санаа дэмжигдсэн. Залуучуудыг бизнес санаагаа 54 цагийн хугацаанд төсөл болгон боловсруулах явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэх ментороор Старт ап Монгол ТББ-ын захирал С.Эрдэнэбат, Хасу холдинг ХХК-ийн захирал З. Билэгбаатар, Монголын цахилгаан холбоо ХК-ийн  Бизнес хамтын ажиллагааны албаны дарга Д.Нямаа, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн эксперт М.Галсансар, Старт ап Монгол ТББ-ын менежер П.Дөлгөөн чиглүүлэгчээр Хан-Уул дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Алтанцэцэг, Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн гишүүн Б.Барамсай,  ХХҮХ-ийн мэргэжилтэн Х.Пүрэвдорж, Н.Ганбат, Н.Лхагвадулам, Баланс карт сургалтын төвийн захирал Б.Мөнхжаргал, Хаган богда ТББ-ын захирал Б.Алтанбаяр, ШУТИС-ийн МТС-ийн багш Г.Оюунтуяа, МСПК-ийн сургалтын албаны менежер, ментор Д.Пүрэвмаа нар оролцон зөвлөгөө мэдээлэл өгч, үр дүнтэй ажил болж өнгөрлөө.

Залуучуудын бизнес төслийг 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчийн баг ажиллаж шалгаруулахад 1-р байранд М.Энх-Амгалан ахлагчтай “Bodygram Health application” багийн эрүүл мэндийн төсөл, 2-р байранд Б.Мөнхбаатар ахлагчтай “Aquaponics Mongolia” багийн органик хүнсний ногоо тариалах төсөл, 3-р байранд Б.Төгөлдөр ахлагчтай “Бизкарт” багийн цахим нэрийн хуудасны төслүүд  шалгарсан.
1-р байранд орсон “Bodygram Health application” багт Швейцарийн хөгжлийн агентлаг 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 2-р байранд орсон “Aquaponics Mongolia” багийг Хан-Уул дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, 3-р байранд орсон “Бизкарт” багийг “Ган хийц” ХХК тус тус дэмжин ажиллахаар боллоо.

“Жасу” багийн маскны эсгий шүүлтүүрийн төсөлд “Хаган богда” ТББ хөнгөлөлттэй зээл олгох, “Нийгмийн түншлэлийн сүлжээ” ТББ “Good to Best” багийн ахлагч МУИС-ийн оюутан Б.Мөнх-Одын сургалтын төлбөрийг хариуцахаар шийдвэрээ танилцууллаа.