Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны хоёрдугаар сарын 07-ны өдрийн хуралдаан боллоо.
ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Хан-Уул дуу бүжгийн чуулга” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газар /ОНӨААТҮГ/-ыг байгуулж, түүний дүрмийг батлав.
Мөн хороодын Иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг зохион байгуулах хуваарийг тогтоож, 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/08 дугаар тогтоолоор баталсан журамд нэмэлт өөрчлөлт орууллаа