Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2018 оны анхны хуралдаан /2017.02.09/ өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд боллоо. Зөвлөлийн хуралд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Хан-Уул дүүргийн Засаг даргын 1 дүгээр орлогч Г.Батсайхан, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга н.Даваасүрэн тэргүүтэй бусад албаны хүмүүс оролцлоо.
Хурлын үеэр Хан-Уул дүүргийн газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай зөвлөлөөс 2017 онд зохион байгуулсан болон 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцлаа. Мөн Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, баталсан үйл ажиллагаа болж өнгөрлөө.