Хан-Уул
Мэдээлэл

ХАН –УУЛ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/01 дүгээр тушаалын дагуу 2018 оны 02 дугаар сарын 10-ний өдөр “Сар шинийн баярыг” угтан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээ /2017.02.10/ өдөр  зохион байгуулагдлаа.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа Хороод, СӨХ, Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Төрийн болон төрийн өмчид газруудын ажилтан албан хаагчдын хамруулан бүх нийтийн их цэвэрлэгээ хийх тухай албан тоот, удирдамж, цэвэрлэгээний газрын байршлыг хүргүүлэн 866  аж ахуйн нэгж байгууллага, 3583 иргэнийг хамруулан гаднах орчны цас мөс, хог хаягдлын цэвэрлэгээ хийгдсан байна.

Их цэвэрлэгээнд дэргэдэх хэлтэс албадууд, ААНБ-ууд, Хороод, СӨХ болон иргэд идэвхитэй оролцож дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбай болон орон сууц хорооллын дундах туслах зам, үйлдвэр хэсгийн туслах замуудын цас мөс, хог хаягдлыг цэвэрлэж идэвхитэй оролцлоо.
Нийт 674120 м2   талбайг хамруулан цэвэрлэж, 866 ААНБ, 3583 хүний бүрэлдэхүүнтэй их цэвэрлэгээг хийж,  47 рейсээр  157,5 тонн цас мөс, хогийг ачиж, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэсэн байна.