Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн санаачлагаар 9 дүгээр хорооны зорилтот бүлгийн айл өрхүүдэд “Эко сайжруулсан түлш” өглөө.
Сайжруулсан Эко түлшийг 9 дүгээр хорооны Засаг дарга М.Насанжаргал, дүүргийн Агаарын бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Ишдулам, “Ханан Хишиг” ХХК-ийн захирал А.Чин – Аз нар хүлээлгэн өглөө.
Эко түлш хүлээн авсан Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны зорилтот бүлгийн иргэд Засаг дарга болон тус компанийн хамт олонд ажлын амжилт хүсэн баярлаж талархсанаа илэрхийллээ. Тун удахгүй Цагаан сарын бэлтгэл ажил гээд түлшээ бэлтгэж амжихгүй байсан иргэд цаг үеэ олсон ажил боллоо хэмээн сайшаалаа.
Тус компанийн эко сайжруулсан түлш нь нэг удаа галдаа хийх зориулалттайгаар савлагдсан бөгөөд шууд хэрэглэх боломжтой юм. Түлшийн давуу тал угаарын үнэр гарахгүй, асалт хурдан явагддагаас гадна хэрэглэхэд хялбар, цэвэрхэн, ямар ч төрлийн зууханд хийх тохиромжтойгоор савлагдсан. Мөн цаасан ууттай тул шууд зуухандаа хэрэглэж болох аж.