Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ХАРЬЯА ХЭЛТЭС АЛБАДЫН ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧ НАРТАЙ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн Засаг дарга нийслэл дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Тохижилт-Төрийн үйлчилгээг сайжруулах жилийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Төсвийн тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 134 дүгээр тогтоолын хүрээнд 2018 оны 02 сарын 15-ны өдөр Засаг даргын харьяа хэлтэс, албадын дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа.

Тус үйл ажиллаааг нээж Засаг дарга Ж.Алдаржавхлан Сар шинийн мэндчилгээ дэвшүүлээд 2018 оныг хийж бүтээх, тохижилт бүтээн байгуулалтын жил байх бөгөөд салбар бүр бүх нөхцөл бололцоогоо дайчлан хариуцлагатай, үр дүнтэй ажиллахыг хүсье хэмээлээ. Үйл ажиллагаанд Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд болон Засаг даргын харьяа хэлтэс, албадын дарга оролцлоо.