Албан бус-Насан туршийн боловсролын гэр бүлийн боловсролын чиглэлийн хүрээнд бүх насныханд хүрч үйлчлэх зорилгын хүрээнд Нийслэлийн ХУД-ийн 13-р хорооны 144-р цэцэрлэгийн багш хамт олонд /Ааваа,Ээжээ намайг ойлгооч… сонсооч… хайрлаач…/ сэдвээр сургалт зохион байгууллаа.
Багш нар өөр өөр настай, харилцан адилгүй зан төрхэй, хүмүүжилтэй хүүхдүүдтэй харьцдаг гэсэн хэдий ч хүүхдүүдийг ойлгож харьцах нь амаргүй байдаг. Багш болон Аав, Ээж та бүгд айлын хэд дэх хүүхэд болж төрснөөс гэр бүлийн харилцаандаа илэрч буй зан араншиндаа дүгнэлт хийгээрэй.
Иймээс манай сургалтаар хүүхдийн айлын хэд дэх хүүхэд болж төрснөөс шалтгаалж харьцах мөн та болон танай хүүхэд ямар темпераменттэй вэ? үүнийг мэдсэнээр хүүхдээ ойлгож сонсож чадах болно. Темперамент нь хувь хүний сэтгэцийн үйл ажиллагааны эрч хүч, хөдөлгөөн хувирлыг илэрхийлсэн төрөлхийн шинж чанарын тухай ойлголт юм.
Сургалтын үр дүнд цэцэрлэгийн багш нар хүүхдүүдийнхээ онцлогийг судлах мэдлэгтэй болж ажлын байран дээр төдийгүй гэр бүлийн хүрээнд хүүхдээ хэрхэн ойлгож, сонсох талаар сурсан сургалт боллоо.