Хан-Уул
Мэдээлэл

АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧИЙН АШИГЛАЛТЫН БАЙДАЛД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн анги танхимын агаар цэвэршүүлэгчийн ашиглалтын байдалд хяналт тавих ажлын удирдамжийн дагуу Хан Уул дүүргийн 1-16 дугаар хороодод байрлах цэцэрлэг, cургуулиуд эмнэлэгүүдийн агаар цэвэршүүлэгчийн ашиглалтын байдалд гүйцэтгэлийн хяналт хийлээ.

Анги танхимын дотоод орчны агаарын чанарт хэмжилт хийж, үнэлэлт, дүгнэлт өгч ажиллалаа. Хяналт шалгалт цаашид үргэлжлэнэ.