Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн золголт өргөн дэлгэр болж өнгөрлөө. Албан бус-Насан туршийн боловсролын төвийн хамт олон нь Английн Кэнти их сургуулийн докторант Jade Richards-д Монгол ёс зан заншилаа танилцуулан ахмад настангуудтай золгох ёс, тавгийн идээ тавих ёс мөн уламжлалт зоог буюу битүү зоог болох бууз хэрхэн хийх арга, цээрлэх ёсон зэргээс танилцууллаа.
Монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан оюун ухааны том хувь нэмрийн нэг нь монгол наадгай юм. Манай хамт олон Ардын наадгай болох алаг мэлхий өрөх, морь уралдуулах, шагай булаалдах, шагай няслах арга ухаанаас танилцуулан наадав.
Монголын ард түмэн мянга мянган жил хуримтлуулсан ахуй амьдрал соёл хүмүүжлийн арга туршлагын нэг нь түргэн хэллэг буюу аман наадгай байдаг. Jade Richards нь өөрийн улсын түргэн хэллэгээс хэлж харилцан бие биедээ зааж сургалаа.