Хан-Уул
Мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН “ЦАСНЫ БАЯР”-Т ХАН-УУЛ ДҮҮРЭГ НЭГДСЭН ДҮНГЭЭР “ТЭРГҮҮН БАЙР” ЭЗЭЛЛЭЭ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид, нийслэлийн иргэдэд амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт өнгөрүүлэх боломж олгох зорилгоор жил бүр “Цасны баяр” зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд /2018.02.24/ өдөр 10 дахь жилдээ Хандгайтын Янзага зусланд болж өнгөрлөө.


Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдлагууд оролцож, “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын галт бамбарыг асаалаа.

НИЙСЛЭЛИЙН “ЦАСНЫ БАЯР”-т Нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 33 агентлаг, харьяа байгууллага оролцсоноос нэгдсэн дүнгээр Хан-Уул дүүрэг баг хамт олноороо манлайлан  “Тэргүүн байр” –ыг эзэлж, өргөмжлөл, цомоор шагнагдлаа. Шагналыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд хүлээн авлаа.

Мөн өнгөрсөн онд нийслэлийн харьяа байгууллагуудаас шилдэг биеийн тамир, спортоор тэргүүлсэн баг тамирчдыг шагнаж урамшууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн 9 дүүрэг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагуудын албан хаагчид, нийслэлийн иргэд гээд 10 мянга орчим иргэд оролцсон байна.