Хан-Уул
Мэдээлэл

“ӨНГӨӨР АЯЛЖ, ӨӨРИЙГӨӨ БҮТЭЭХҮЙ”

Албан бус-Насан туршийн боловсролын төвийн гоо зүй-мэдрэмжийн агуулгын хүрээнд хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэх ур чадварыг хөгжүүлэх зорилгоор  ХУД-ийн  28–р цэцэрлэгийн захиалгаар Н.Мяасүрэн  багштай  бэлтгэл бүлгийн 38  хүүхдэд “5 өнгө 7 эгшиг” сургалтыг 2018 оны 02-р сарын 22-ны өдөр  зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь хүүхдүүдийн дуртай хүүхэлдэйн кинонд  тулгуурлан дүрд дүгнэлт хийх,  үйл явдлыг ургуулан төсөөлөх, баатруудыг өнгөөр будуулж, нэр өгөн  ярилцуулж, дүгнэлт хийх аргуудаар явагддаг : Харах, сонсох,ярих чадваруудыг нэгэн зэрэг хөгжүүлэх цогц үйл ажиллагаа юм.

Сургалтын үр дүнд цэцэрлэгийн багачуудын төсөөлөн бодох, өөрийгөө илэрхийлэх, бие биеэ сонсох чадвар нэмэгдэж,  аливаад бүтээлчээр хандах хандлагыг хөгжүүлэхэд түлхэц болсон үр дүнтэй сургалт боллоо.