Хан-Уул
Мэдээлэл

“МӨНГӨН УЛААНБААТАР” НААДАМД ХАН-УУЛ ДҮҮРЭГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

НИЙСЛЭЛИЙН “ЦАСНЫ БАЯР”-т Нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 33 агентлаг, харьяа байгууллага оролцсоноос нэгдсэн дүнгээр Хан-Уул дүүрэг баг хамт олноороо манлайлан  “Тэргүүн байр” –ыг эзэлж, өргөмжлөл, цомоор шагнагдлаа.

“Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд ХУД-ээс 27 байгууллагын 850 гаруй иргэд хамрагдаж, ХУД-ийн БТСХорооноос дүүргийн иргэдийн дунд спортын гурван төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав.

  • Хөгжөөнт буухиа тэмцээнд:1-р байрт: Онцгой байдлын хэлтэс,

    2-р байрт: Цагдаагийн хоёрдугаар хэлтэс

    3-р байрт: Соёлын ордон

  • Чарганы тэмцээнд:1-р байрт: Цагдаагийн хоёрдугаар хэлтэс

    2-р байрт: Онцгой байдлын хэлтэс,

    3-р байрт: Соёлын ордон

  • Нисдэг тавагны тэмцээнд:

1-р байрт: Онцгой байдлын хэлтэс

2-р байрт: Цагдаагийн хоёрдугаар хэлтэс

3-р байрт:  Нийтлэг үйлчилгээний хэлтэс туст шалгарлаа.