Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ “САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖ – ХЭРЭГЦЭЭ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул дүүргийн иргэдийн оролцоог төрийн үйлчилгээний салбаруудад идэвхжүүлэн хамтран ажиллах зорилт бүхий сайн дурын үйл ажиллагааны аргачлалыг танилцуулах, боломж, нөөцийг тодорхойлох зорилгоор Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Дэлхийн зөн Хан-Уул орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Монголын сайн дурынхны төвтэй  хамтран “Сайн дурын үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх боломж-хэрэгцээ” хэлэлцүүлгийг /2018.02.07-2018.02.28/ өдөр зохион байгууллаа.

Дүүргийн төрийн үйлчилгээний бодит боломж нөөц, зохион байгуулалтад түшиглэн үйлчилгээний чанар, хүртээмж, иргэний бодит оролцоог нэмэгдүүлэх сайн дурынхны хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх  бодлогын орчинг бүрдүүлж, загвар үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх юм.

Хэлэлцүүлэгт чиглэл тус бүрээс нийт 300 гаруй албан хаагчид идэвхтэй хамрагдлаа.

Үүнд: Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын харьяа хэлтэс албадын дарга нар, Боловсролын хэлтэс, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаа 1, 2 дугаар хэлтэс, Хороодын Засаг дарга нар /7,8,9,10,12,13,16-р хороо/ хороодын нийгмийн ажилтан, зохион байгуулагч нар оролцож сайн дурын үйл ажиллагааны талаарх ерөнхий мэдээлэл авч, харилцан туршлага солилцсон хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгийн үеэр сайн дурынхны  бодит хэрэгцээ тодорхойлогдож, цаашид сайн дурын үйл ажиллагааг зааварлан ажиллах ажлын санал, бүдүүвч гаран сайн дурын үйл ажиллагааны талаарх бодлогын баримт бичигт тусгах санал нэгтгэгдсэн хэлэлцүүлэг боллоо.