Хан-Уул
Мэдээлэл

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ УРИАТАЙ “ШОНХОР” ШУВУУ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 2 ДУГААР ХОРООНООС 3 ДУГААР ХОРООНД ШИЛЖИН ОЧЛОО

 “Гэмт хэргээс урьдчилан сэргийлцгээе” уриатай ШОНХОР шувуу  Хан-Уул дүүргийн 16 хороодоор    аялсаар 2018 оны 03 дугаар сарын 12-ний өдөр  3-р хороонд шилжин очлоо.

3-р хороо нь Шонхор шувууг хүлээн авч хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудаар аялуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулах юм.

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аянд Хан-Уул дүүргийн аж ахуй нэгж байгууллага, цэцэрлэг, сургууль, иргэд идэвх санаачлагатай оролцон гэмт хэргээс хамтдаа урьдчилан сэргийлцгээе!