Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил болон ИТХ-ын Төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, албадын дарга нар Хан-Уул дүүргийн П.Энхболдын нэрэмжит математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 32 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
2017 оны 12 дугаар сард өргөжин шинээр ашиглалтанд орсон 32 дугаар сургууль нь 640 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд улсын төсвийн концессоор, 5.8 тэрбум төгрөгийн өртөгөөр “Ганьт” ХХК-ий хамт олон хийж гүйцэтгэсэн.
160 гаруй хүүхэд нэгэн зэрэг сууж ном унших хүчин чадалтай номын сангийн заал, бялдаржуулах танхим, урлаг заал, цайны газар зэргийг иж бүрнээр шийдвэрлэсэн нь хүрэлцэн зочдын сонирхлыг ихээхэн татлаа.
Өнөөдрийн байдлаар 30 бүлэгтэй, бага, дунд, ахлах ангийн 915 сурагч суралцаж байгаа юм байна.
Тус сургуулийн шинэ байр ашиглалтад орсноор 3 ээлжээр хичээллэж байсан сурагчид маань 1 ээлжинд шилжиж сурах тав тухтай орчинтой болсонд багш, суралцагч, эцэг эхчүүд туйлын баяртай байгаа гэдгийг сургуулийн захиргаанаас уламжиллаа.