Хан-Уул
Мэдээлэл

СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭД ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

ХУД-ийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс “Үйлдвэрлэгч танд” сэдэвт цуврал уулзалт, өдөрлөгийг хийж эхэлж байна.
Өдөрлөгийн хүрээнд 2018.03.22-ны өдөр 10.30 цагаас сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, иргэд, сүүний чиглэлийн фермертэй иргэдийн уулзалт өдөрлөгийг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгт Нийслэлийн Татварын Газар, Нийслэлийн Мал Эмнэлгийн Газар, ХУД-ийн Мэргэжлийн Хяналтын Хэлтэс, Хасбанк, Голомт банк зэрэг байгууллагуудаас мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дээр шинээр баригдаж буй АНУ-ын хөрөнгө оруулалттай “Монголиан Артизан Чийзмэйкерс Юнион” ХХК буюу MACU бяслагны үйлдвэрээс танилцуулга хийн, бүтээгдэхүүний амталгаа явуулах юм. Мөн туршлагатай, хөдөлмөрч үйлвэрлэгчдийн ажил болон бизнесийн туршлагаас сонсож, харилцан туршлага солилцох бүрэн боломжтой. 

Иймд Хан-Уул дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, иргэд, сүүний чиглэлийн фермер мал аж ахуйтай иргэд та бүхнийг өдөрлөгт идэвхитэй оролцохыг урьж байна.
Оролцохыг хүссэн иргэн аж ахуйн нэгж та бүхэн утасны дугараа коммент хэсэгт үлдээн бүртгүүлнэ үү. Бид таньтай эргэн холбогдох болно.
Өдөрлөг 2018.03.22-ны өдөр 10.30 цагт ХУД-ийн ЖДҮДТөвийн “Сургалтын танхим”-д болно.
Харилцах утас: 7000-7012, 99268461, 88105485