Хан-Уул
Мэдээлэл

ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 7 хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагт уулзах хүсэлт гаргасан иргэдийг хүлээн авч уулздаг уламжлалтай.

Өнөөдөр газрын харилцаа, дахин төлөвлөлт,  Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж үйлчилгээтэй холбоотой санал, гомдол гаргасан иргэдийн төлөөллийг дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны уулзалтын танхимд  хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Хууль зүй, архивын тасгийн дарга нар болон дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Газрын албаны удирдлагууд оролцож иргэдээс тавьсан санал хүсэлт сонсож, хариулт өглөө.

Мөн Засаг дарга иргэдээс тавьсан санал хүсэлт, гомдлыг судлан шуурхай шийдвэрлэж танилцуулахыг холбогдох хэлтэс, албадын дарга нарт үүрэг болголоо.