Хан-Уул
Мэдээлэл

“ӨСВӨРИЙН УЛААН ЗАГАЛМАЙН БҮЛЭГ”-ИЙН ГИШҮҮН СУРАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Онцгой байдлын хэлтсээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын 130 дугаар бага сургуулийн “Өсвөрийн Улаан Загалмайн бүлэг”-ийн гишүүн 15 сурагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” сургалт явууллаа.

Мөн сургалтын багцын видео болон үндсэн хичээлийг ашиглан “Газар хөдлөлт”, “Гал түймэр”, “Анхны тусламж” сэдвээр танхимын сургалтыг дүүргийн Улаан Загалмайн Хорооны арга зүйч Б.Наранхүүтэй хамтран хөтлөн явууллаа.