Стрессийг зохицуулна гэдэг нь өөрийн бүтээлч байдлаа алдахгүйгээр, амьдралыг эерэгээр харах чадвараа хадгалах үндсэн нөхцөл болно. Харин зохицуулж чадаагүй тохиолдолд сэтгэл санааг хямрааж эвгүйцэл төрүүлэх,тэр ч бүү хэл, биеийн болон сэтгэцийн өвчлөл үүсгэх , харилцаанд зөрчил үүсгэн, өдөр тутмын ажиллагаа, ажил хөдөлмөр, хичээл сурлагад муугаар нөлөөлж ,янз бүрийн хүндрэл үүсгэдэг.
Иймээс иргэн бүр стрессийг зохицуулах чадвартай байх нь хувь хүн, гэр бүл, ажил, нийгмийн орчны харилцаа, бүтээмж, хөгжилд эерэгээр нөлөөлөх гарц юм
Иймд Албан бус-Насан туршийн боловсролын төвийн амьдрах ухааны боловсролын агуулгын хүрээнд иргэдийн амьдралд эерэг хандлага төлөвшүүлж, стрессийг зөв зохицуулж, даван туулах чадвар олгох зорилгоор “Стрессийг зохицуулах нь” сэдэвт сургалтыг тогтмол зохион байгуулдаг билээ.
3 дугаар сарын сургалтын үйл ажиллагааны хүрээнд 65,72-р цэцэрлэгийн багш ажилчид, “Түр хамгаалах байр”-ны иргэд, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв”-ийн ажилтан албан хаагчид “Стрессийг зохицуулах нь” сургалтанд хамрагдлаа.
Сургалтаар:
- Стрессийн эерэг болон сөрөг нөлөө
- Өөрийн стрессийн түвшинг тогтоох
- Стрессийг зохицуулах богино хугацааны арга
- Стрессийг зохицуулах урт хугацааны арга
- Стрессээс урьдчилан сэргийлэх
- Стрессийг зохицуулах хувийн төлөвлөгөө зохиох аргад суралцаж, өөрсдийн стресс зохицуулах эерэг аргуудаас хуваалцан, цаашид амьдралдаа хэвшүүлэх энгийн алхмуудыг хамтран тодорхойлов.
Сургалтын үр дүнд иргэд, ажилтан, албан хаагчид өөрсдийн стрессийн түвшинг тодорхойлж, стрессээс урьдчилан сэргийлэх, түүнийг эерэг, зөвөөр зохицуулах чадвартай болоход суралцаж, амьдралдаа эерэг хандлага төлөвшүүлэх эрмэлзэлтэйгээр сургалт өндөрлөлөө.