Хан-Уул
Мэдээлэл

СЭТГЭЛ СУДЛААЧ, ДОКТОР Г.НАРАНБААТАР “ТОГТВОРТОЙ ХАРИЛЦАА-ТОГТВОРТОЙ ГЭР БҮЛ” СЭДВЭЭР ЛЕКЦ ТАВИЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс санаачлан Засаг даргын Тамгын газрын албан хаагчдадаа “Тогтвортой харилцаа-тогтвортой гэр бүл” сэдвээр лекц тавиуллаа.

Лекцийг “Сэтгэлийн өнгө гэр бүл” төвийн сэтгэл судлаач, доктор Г.Наранбаатар  “Тогтвортой харилцаа-тогтвортой гэр бүл” сэдвээр тавилаа.


“Аз жаргалтай гэр бүлийн төлөө” сэдвээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаатай байдал, тэд нэгнээсээ юу хүсдэг, аз жаргалтай гэр бүлийг хэрхэн цогцлоох тухай, гэр бүлийн нандин сайхан харилцааны талаар үнэ цэнэтэй мэдээлэл, зөвлөгөө өглөө. Түүнчлэн хүүхдийн сэтгэл зүй тэр дундаа хүүхдийн хүмүүжил, эцэг эх хүүхдийн харилцаа, гэр бүлийн аз жаргалын тухай, хүндрэлээс хэрхэн сэргийлэх арга замыг эцэг эхчүүдэд таниулах зэрэг сэдвүүдээр сонирхолтой лекц тавилаа.  Лекцэнд Засаг даргын Тамгын газрын нийт 42 албан хаагчид идэвхитэй хамрагдлаа.

Хүний амьдралын хамгийн гайхамшигтай зүйл бол гэр бүл. Тэнд л хариу нэхдэггүй хайр, болзолгүй уучлал, шагнал горьдоогүй дэмжлэг байдаг.

“Сэтгэлийн өнгө гэр бүл” төвийн сэтгэл судлаач, доктор Г.Наранбаатар