Хан-Уул
Мэдээлэл

УЛААНБААТАР ХОТЫН ЖҮДО БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ II-Р БАЙРТ ХАН-УУЛ ДҮҮРЭГ ШАЛГАРЛАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргын  нэрэмжит  хотын аварга шалгаруулах Жүдо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 03 дугаар сарын 19-21-ны  өдрүүдэд Буянт –Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдлаа.

Тэмцээнд дүүргийн Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай өсвөрийн шигшээ багийн тамирчид   алтан медаль-3,  мөнгөн медаль-2, хүрэл медаль- 7, шагналт  5-р байрт 2  тамирчин тус тус шалгарч байгууллагын  нэгдсэн дүнгээр II-р байр эзэллээ.

Шинэ дүрмээр зохион байгуулагдсан энэ жилийн тэмцээнд 1000 гаруй тамирчид оролцсоноос Шилдэг тамирчинаар 63 кг жинд ХУД-ийн өсвөрийн шигшээ багийн тамирчин Ц.Сүнжидмаа шалгарлаа.